Хятад цай – Өөрийн цайгаа тариарай!
Өвөл дуусахаас өмнө цэцэрлэгчид ирэх улирал юу тарихаа боддог. Та улаан лооль, улаан чинжүү болон өргөст хэмх тарих хэцүү гэж боддог уу? Танд өөр зүйл хэрэгтэй юү? Илүү этгээд зүйл? Та өөрөө цайгаа тарихыг юу гэж бодож байна?!
Лхагва 27.4.2011 09:48 | Хэвлэх | Этгээд ургамал
Хүйтэнд тэсвэртэй Rhapidophyllum hystrix (шилмүүст далдуу) далдуу мод
Rhapidophyllum hystrix
Rhapidophyllum hystrix нь далдуу модны зүйлүүдээс хамгийн хүйтэнд тэсвэртэй моднуудын нэг юм. Rhapidophyllum –ийн аймгаас зөвхөн нэг л зүйл бий. Энэ далдууны уугуул газар нь Америкийн Зүүн Өмнөд хэсгийн чийглэг бүс нутаг юм. Хүйтэнд – 20 °C ээс доош хэмд тэсвэртэйнхээ ачаар дэлхий нийтэд ядангуяа Европд алдартай цэцэрлэгийн ургамал болж чадсан.
Лхагва 27.4.2011 09:44 | Хэвлэх | Далдуу мод
Далдуу Parajubaea torallyi (Чико далдуу, Болив уулын самар)
Parajubaea torallyi нь Өмнөд Америкийн үзэсгэлэнтэй тэсвэртэй далдуу юм. Уугуул нутаг Боливоосоо өөр газар бараг тариалагддаггүй нь том үртэйнх ажээ(тээвэрлэлтийн өндөр өртөгтэй)
Уугуул Боливдоо, энэ хуурай тоостой, далайн төвшнөөс дээш 2700–3400 м дотоод- Андын хөндийд ургадаг. Тиймээс энэ нь дэлхийд буй хамгийн өндөр шалгарлаар шалгарсан далдууны зүйл юм. Хэм 20 °C дээшээ бараг гардаггүй, шөнөдөө хүйтэрдэг. Өвлийн саруудад (7 ба 8 сар) –7 °C хүртэл буурдаг ба жилийн дундаж тунадас ердөө 550 мм.
Мягмар 26.4.2011 16:30 | Хэвлэх | Далдуу мод
Хадсан өвсийг яах вэ?
Хэрвээ та гоё, богинохон. өвсөн хивсэнцэрт дуртай бол та тогтмол зүлгээ хаддаг байх. Тогтмол хадсан их хэмжээний өвс танд зөвхөн асуудал л авчирдаг. Миний мэддэг ихэнх цэцэрлэгчид хадсан өвсөө байшингийнхаа хогийн цэгт хаядаг. Би хамгийн хямд бордоог хаяж байгаа хэнэггүй хүмүүсийг хараад толгойгоо л сэгсэрдэг!
Тамхины мод Nicotiana glauca – ирээдүйн тагтны ургамал!
Тамхины мод (Nicotiana glauca)
Хүний шинэ соргог сонин зүйлийг мэдэх гэсэн хүсэл нь хязгааргүй билээ. Тиймээс, цэцэрлэгчид ч мөн адил цэцэрлэгтээ шинэ зүйл тарьж үзэх гэсэн мөрөөдөлтэй – өөр хэнд ч байхгүй тийм зүйл. Тиймээс ургамлын зах зээл жил бүр шинэ зүйл өгдөг – гэсэн ч цэцэрлэгчид өөрсдийн хүслээ хангах өвөрмөц зүйлийг хайсаар байна. Шинэ зүйлийг үүсгэх зар сурталчилгаа тамхины модны ургамлыг удахгүй бүх цэцэрлэгчдэд түгээхнээ!
Ням 24.4.2011 16:15 | Хэвлэх | Этгээд ургамал
Хэрхэн зүлгээ зөв хадах вэ?
Зузаан өвсөн хивстэй болохын тулд зүлгээ зөв хадах нь чухал. Үхэж байгаа зүлгээр хүрээлэгдсэн ямар ч шилмүүст мод сайхан харагдахгүй!
Шинэ зүлэг тарих
Европд шинэ зүлэг тарих эсвэл зүлгэн дээрээ өвс нэмж ургуулах хамгийн тохиромжтой үе нь 5–6 сар. Хэрвээ хавар маш бага хэмжээний хур тунадас унасан бол магадгүй 7 сар хамгийн тохиромжтой байж болох юм.
Кивано – метал төмөрлөг агуулса кукумис
Кивано нь 10–15 смын урттай жүрж шиг жимс. Өргөст хэмхийн аймагт багтдаг. Энэ жимс гадаргуундаа жижиг эвэртэй бөгөөд дундад зууны зэвсгийг санагдуулдаг. Жимсний дотор эд нь ногоон ба ихэвчлэн 5–10 мм урт цагаан үртэй. Боловсроогүй үедээ ногоон өнгөтэй байдаг.
Баасан 22.4.2011 16:09 | Хэвлэх | Этгээд ургамал
Энэтхэгийн далайн эргийн мод Pongamia pinnata
Pongamia pinnata
Энэтхэгийн далайн эргийн мод Pongamia pinnata (өөр мэргэжлийн үг хэллэг : Гонг Мод, Понгам Мод, Паниграфи) 15–25 метр урт Fabaceae гийн аймагт багтдаг навчит мод юм. Энэ мод олон жижиг цагаан, ягаан эсвэл үзмэн ягаан өнгийн цэцгүүдтэй том оройтой. Гарал үүслийн улс нь Энэтхэг, гэхдээ Зүүн Өмнөд Азид өргөн дэлгэр ургадаг.
Пүрэв 21.4.2011 19:04 | Хэвлэх | Этгээд ургамал
Буурцагны урт хошуут цохноос хэрхэн салах вэ?
Танд буурцагны урт хошуут цохыг танилцуулах нь зүйн хэрэг гэж бодож байна. Энэ нь 3–4 мм цох хорхой ба та үүнийг гал зууханд үрэн дээрээс олж харж болох юм.
Эдгээр хорлонтой жижиг цохнууд буурцагны бүхий л төрлийн үрэн дотор өсөж үрждэг. Үнэндээ эдгээрийн зарим нь бүх буурцагны төрлүүдэд байдаг – өргөн буурцаг – өргөн буурцагны цох, вандуй – вандуйн цох, сэвэг зарам – сэвэг зармын цох, цэцэрлэгийн өргөн буурцаг – цэцэрлэгийн өргөн буурцагны цох гэх мэт…
Та гэмтсэн үрнээс авгалдайн нүхэлсэн жижиг нүхнүүдийг, түүнийг тойроод хөхөрсөн байхыг олж харах болно. Нас бие гүйцсэн цох өндгөө дарахдаа үрэнд харагдахуйц нүх ухдаг. Хэдий цохнууд цэцэрлэгт байхдаа халдвар авсан байсан ч тэд ихэнхдээ нөөцлөх хугацаанд (амьдрах таатай орчин бүрддэг учраас) хамгийн их хохирол учруулдаг.
Азаар цохны эсрэг тэмцэл нь маш энгийн бөгөөд үр дүнтэй (100 хувийн!)
Пүрэв 21.4.2011 17:42 | Хэвлэх | Хортон шавьж
КПР-ын тухай
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс