Далдуу Parajubaea torallyi (Чико далдуу, Болив уулын самар)
Parajubaea torallyi нь Өмнөд Америкийн үзэсгэлэнтэй тэсвэртэй далдуу юм. Уугуул нутаг Боливоосоо өөр газар бараг тариалагддаггүй нь том үртэйнх ажээ(тээвэрлэлтийн өндөр өртөгтэй)
Уугуул Боливдоо, энэ хуурай тоостой, далайн төвшнөөс дээш 2700–3400 м дотоод- Андын хөндийд ургадаг. Тиймээс энэ нь дэлхийд буй хамгийн өндөр шалгарлаар шалгарсан далдууны зүйл юм. Хэм 20 °C дээшээ бараг гардаггүй, шөнөдөө хүйтэрдэг. Өвлийн саруудад (7 ба 8 сар) –7 °C хүртэл буурдаг ба жилийн дундаж тунадас ердөө 550 мм.
Энэ нь хуурайшил, халуун, жавжртай, хүйтэн болон эрс тэс нөхцөлд тэсвэртэй, бас сайхан хагдаж чаддаг, энэ домогт далдуу нь гоёлын зориулалтгүй ч гэлээ дулаан хэмд болон халуун бүс нутагт маш сайхан үзэсгэлэнтэй ургамал болж чаддаг гэж үздэг. Хүйтэрдэг газарт байгаа нөхцөлд өвлийн хамгаалалт эсвэл хүйтэн бус газар шаарддаг. Европд энэ ургамал – 3°C хэмд тэсвэртэй гэж үздэг. Тариалалтын үед тэсч чадсан хамгийн бага хэм нь – 8 ° C байжээ. Энэ ургамал бүх навчаа гээж, амьд үлдээд хавар нь дахин нахиалдаг!
Боливд энэ далдуу 14 м хүртэл өндөр, гол бие нь 25–35 см диаметртэй ургадаг. 100 жил болон түүнээс дээш настай далдуу нь 300 м өндөр, гол иш нь 50 см хүртэлх диаметртэй байдаг. Орой нь 20 гаруй навчтай дугуй ба зарим нь бүр 5 м урт ч байдаг! Гэвч Боливаас өөр газар ургаж байгаанууд нь жижигхэн байдаг.
Уугуул нутагт нь хоёр төрлийн зүйл байдаг ба жимсний хэмжээгээрээ болон сүүлийн үед хоёр өөр хувилбараар тодорхойлогдож байгаа, жижиг-жимс P. torallyi var. microcarpa болон том-жимс P. torallyi var. torallyi. Гадаад төрх нь тийм ч ондоо биш, var. microcarpa том-жимс төрлийнхөөхэмжээст хүрэхгүй, гэвч зохицох чанар болон тэсвэрээ дутахгүй. Үрнүүд нь соёолох үнэмшмээогүй давтамжтай. Хэдий соёололт нь тогтворгүй боловч үрийг зөв нөхцөлд суулгасан тохиолдолд мархан нахиалдаг,ж.н. үрний талыг нь хөрсөнд булж, хөнгөн чийгтэй байлгах. Илүү арчилгаанд, сэрүүнээс зөөлөн дулаан бүсийн уур амьсгалтай болон нарлаг газар, навчит газар том азарган тахианы сүүл шиг оройтой тэсвэрт-их биетэй далдуунуудын үрэнцэр хурдан өсдөг. Энэ нь хуурайшил, халуун, жавжртай, хүйтэн болон эрс тэс нөхцөлд тэсвэртэй, бас сайхан хагдаж чаддаг, энэ домогт далдуу нь гоёлын зориулалтгүй ч гэлээ дулаан хэмд болон халуун бүс нутагт маш сайхан үзэсгэлэнтэй ургамал болж чаддаг гэж үздэг.
Parajubaea torallyi нь алдартай гоёлын ургамал ба парк болон явган хүний замаар ургадаг.Эквадор болон Өмнөд Колоумбд, Parajubaea cocoides 2500–3000 м өндөрт ургадаг – энэ нь удаан ургадаг тэсвэр багатай далдуу юм. Энэ нь Parajubaea torallyi тай бага зэрэг төстэй ба уугуул нутаг нь мэдэгдээгүй ба Parajubaea torallyi ийн зүйл гэдэг нв батлагдсан.
Энэ далдууны хамгийн жижиг зүйл Parajubaea sunkha нь 1996 онд тодорхойлогдсон. Энэ нь зөвхөн 8 м өндөр ургаж, далайн төвшнөөс дээш 1700–2200 м өндөрт Боливын Санта Круз дүүргийн Валегранд мужийн Андын хөндийд ургадаг. Энэ нь сүүлийн судалгаанаас өмнө Parajubaea torallyi гэж буруу танигдсан байсан ба Parajubaea sunkha гэж дахин нэрлэгдсэн.
Parajubaea аймгийн далдуу нь амархан тариалагддаг. Хамгийн шилдэг арга нь үрээр тарих юм. Гэвч үр маш удаан байгальдаа ойролцоогоор нэг эсвэл хагас жил болдог учраас маш тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Зарим үр сарын дотор нахиалдаг, гэвч зарим нь жил эсвэл хоёр жил ч болж болдог. Дулаан бүсийн далдуу боловч (бусад далдуунаас онцлоготой нь ) соёололтонд муугаар нөлөөлж болох их хэмд байлгаснаас бага хэмд байлгасан нь дээр. Их хэм нь соёололтонд тохиромжгүй хуурай нөхцлийг бий болгодог.
Суулгахаасаа өмнө, үрийг 20 °C хэмтэй усанд 5–7 хоног байлгах хэрэгтэй. Том хэлбэрийн үрийг хоёр долоо хоног байлгах хэрэгтэй. Усыг өдөр бүр солих хэрэгтэй. Сайн соёолуулахын тулд үрийг зүсэж болно.
Үрийг усанд дэвтээх нь нуугдмал хугацааг дуусгадаг ба соёолох хамгийн тохиромжтой борооны улирлыг эхлүүлдэг. Үрний унтмал хугацаа нь Боливийн (6–10 сар өвөл) хуурай улиралд үрийг нахиалхаас сэргийлдэг.
Үрээ дэвтээсний дараа саванд эсвэл хуванцар уутанд суулгах хэрэгтэй – үрний зөвхөн талыг нь хөрсөнд суулгаж 10 аас 20 °C хэмд байлгах хэрэгтэйг анзаараарай.
Сайн соёололт нь өдөр(их) ба шөнийн (бага) хэмийн зөрүүнээс шалтгаална. Үрийг суулгасныхаа дараа хэт их услах хэрэггүй, их ус нь залуу ургамлыг устгадаг. Parajubaea болон бусад далдуу модыг тарих ялгаа нь тус далдуу нь бага хэм болон бага ус шаарддаг.
Суулгасны дараа үрийг 3аас4 долоо хоног бүр шалгах хэрэгтэй ба нахиалсан үрийг тусад нь саванд хийх ёстой. Зарим далдуу ургуулагчид 6 сарын дотор нахиалахгүй байгаа үрэнд доорх зөвлөгөөг өгч байна: Услахаа больж, хөрсөө хуурайгаар нь хэдэн сар байлга. Хөрснөөсөө үрээ гаргаад усанд ойролцоогоор долл хоног буцаан хийж даихн суулга.
Эдгээр үрнүүд нь дараагийн зургаан сардаа нахиалж эхэлдэг. Хэрвээ зарим үр нь нахиалахгүй бол, үйлдлийг давтвал үлдсэн үр дараа улиралдаа нахиалах болно.
Parajubaea гийн соёололт нь бараг л 100%, гэвч та тэвчээртэй байх хэрэгтэй, мөн үрнүүдэд хуурай уоирлыг хангаж өгөх хэрэгтэй!
Та залуу далдуу авсан үед, хэдий тэд тэсвэртэй ч, хэт их услах хэрэггүй гэдгийг санаж яваарай. Залуу далдуу тэсвэртэй газрыг илүүд үздэг(байгальдаа тэд насанд хүрсэн моддын сүүдэр дор ургадаг), гэсэн ч тэд томрохоороо нарлаг газрыг шаарддаг.
Parajubaea аймаг нь Өмнөд Америкийн хамгийн их сүйтгэгдсэн далдуу юм. Үүний гол шалтгаан нь байгалийн сүйрэл, хөдөө аж ахуйн газрууд тархах, модны уурхай болон малын бэлчээр. Эдгээр далдуунууд маш бага газрыг хамран ургадаг учир арчилгааг улам ноцтой болгож устаж үгүй болох аюулд байна. Том үртэй болохоор тэднийг түгээх ажил ч хязгаарлагдмал байна. Эдгээр далдууг өөр газар түгээхэд хамгийн их тусалж байгаа амьтан нь Үзвэрийн баавгай юм (Tremarctos ornatus), гэвч мөн хүмүүс л тэднийг сургадаг билээ.
««« Өмнөх нийтлэл: Хадсан өвсийг яах вэ? Дараагийн нийтлэл: Хүйтэнд тэсвэртэй Rhapidophyllum hystrix (шилмүүст далдуу) далдуу мод »»»
Мягмар 26.4.2011 16:30 | Хэвлэх | Далдуу мод
КПР-ын тухай
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс