Ботаникс – Ургамлын талаарх сэтгүүл

Монгол хувилбар

Хүйтэнд тэсвэртэй Rhapidophyllum hystrix (шилмүүст далдуу) далдуу мод

picture

Rhapidophyllum hystrix

Rhapidophyllum hystrix нь далдуу модны зүйлүүдээс хамгийн хүйтэнд тэсвэртэй моднуудын нэг юм. Rhapidophyllum –ийн аймгаас зөвхөн нэг л зүйл бий. Энэ далдууны уугуул газар нь Америкийн Зүүн Өмнөд хэсгийн чийглэг бүс нутаг юм. Хүйтэнд – 20 °C ээс доош хэмд тэсвэртэйнхээ ачаар дэлхий нийтэд ядангуяа Европд алдартай цэцэрлэгийн ургамал болж чадсан.

Энэ нь 1–3 метр өндөр ургадаг, гол биедээ гоёмсог өргөсүүдтэй далдууны зүйл юм. Rhapidophyllum Hystrix нь нахиалж, нахиалсан шилбэнүүд нь өргөн бөөн хэсэг үүсгэдэг жижиг бутлаг далдуу юм. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр нарийн мөчир нахианууд нь битүү ширэнгийг үүсгэдэг.

Шилмүүст далдуу нь гол биегүй ба оронд нь 1,2 м урт ойролцоогоор 17,8 см диаметртэй сунасан титэмтэй байдаг. Мөчир нахианууд нь өргөн навчнууд, ширхэгүүд болон урт нарийхан өргөстэй байдаг. Тэд ихэвчлэн босоо чиглэлтэй байдаг ч хөгширсөн тохиолдолд гэрэл болон зайнаас шалтгаалан налж эсвэл газар мөлхөж ургадаг.

Нахиа томормогц улам нарийн өргөсүүд навчнуудын хооронд ургадаг. Үрийг нь чийглэг хөрсөнд суулгаж ойролцоогоор 20 °C хэмд байлгах хэрэгтэй. Эхний 3 жил залуу далдууг хүйтнээс хол байлгасан нь дээр. Шилмүүст далдууны хувьд нар эсвэл сүүдэрт чийглэг газар байх нь таатай ч ихэвчлэн тэсвэр ихсэхийн хирээр гэрлийг шаарддаг. Гэвч тэд сүүдэрт байрласан тохиолдолд хамгийн гоёмсог харагддаг.

Нарлаг газар ургаж байгаа нөхцөлд титэм нь нягт шигүү болож навчнууд нь гүн ногоон өнгөө алдах хандлагатай байдаг. Хэрвээ та хасах 10 °C хэмээс доош гардаггүй газар амьдарч байгаа нөхцөлд 3 аас илүү настай ургамлыг гадаа цэцэрлэгт жилийн турш байлгаж болно. Хүйтэн бүс нутагт хасах 10 °C хэмээс доош гарсан тохиолдолд та өвлийн хамгаалалтыг хангалттай хангах ёстой. Хүйтэнд тэсвэртэй далдуунд хуурай хөрс шаардлагатай ба өмнөд зүгрүү харуулж тавих хэрэгтэй. Энэ далууны хамгийн гол дайсан нь өвөл хүйтрэх бус хөрс нь хэтэрхий чийгтэй байх явдал юм. Хүйтэн хэм болон хэтэрхий чийгтэй хөрс нь нийлээд үндсийг устгаж чаддаг. Энэ далдуу нь –15 аас –20 °C хэмд амьдарч чаддаг. Энэхүү ургамлын амьдарч чадсан хамгийн бага хэм нь –28 °C юм.

Худалдаанд буй хүйтэнд тэсвэртэй далдуу

««« Өмнөх нийтлэл: Далдуу Parajubaea torallyi (Чико далдуу, Болив уулын самар) Дараагийн нийтлэл: Хятад цай – Өөрийн цайгаа тариарай! »»»

Лхагва 27.4.2011 09:44 | Хэвлэх | Далдуу мод

КПР-ын тухай

КПР - Цэцэрлэгчдийн Клуб Словак
КПР-ын Цэцэрлэгчдийн кпуб нь дэлхий нийтийн цэцэрлэгчдийн байгууллага юм. Дэлгэрэнгүй унших...
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс