Хятад цай – Өөрийн цайгаа тариарай!
Өвөл дуусахаас өмнө цэцэрлэгчид ирэх улирал юу тарихаа боддог. Та улаан лооль, улаан чинжүү болон өргөст хэмх тарих хэцүү гэж боддог уу? Танд өөр зүйл хэрэгтэй юү? Илүү этгээд зүйл? Та өөрөө цайгаа тарихыг юу гэж бодож байна?!
Цайны ургамал (Camellia) нь Хятад цайгаар (Camellia sinensis) танигдсан мөнх ногоон халуун ба дулаан орны бут эсвэл жижиг модны 50 зүйлтэй. Энэ эртний ургамал нь Өмнөд болон Зүүн Өмнөд Хятад болон дараах улсуудаас үүсэлтэй – Энэтхэг, Бирм, Вьетнам болон Лаос, тэд энд хэдэн зууны турш ургаж иржээ. Хэдий энэ ургамал халуун бүсэд ургадаг боловч Хятад, Энэтхэг, Шри Ланк, Япон зэрэг улсууд гол түгээгч хэвээр байна.
Хятад цай үр
Өөрөө цайгаа тарих нь огт хэцүү биш. Хамгийн чухал нь шинэ үр худалдан авах хэргтэй, учир нь цайны үр амархан амьдрах чадвараа алддаг. Үр нь бөөрөнхий байдаг. Тарихын өмнө 2–3 хоног усанд дэвтээх хэрэгтэй. Дараа нь хуурай бөгөөд агаар сайтай хөрсөнд суулгах хэрэгтэй. 20–25 º C хэмд үр 2–4 долоо хоногийн дотор соёолдог. Хэрвээ нар сайтай газар тарьсан бол үр маш хурдан ургадаг бөгөөд ердөө 6 сарын дараа тайрах боломжтой. Зөв тайралт хийж байгаад тань талархая ингэснээр таны мод сайхан оройтой болж та модныхоо бүтээгдэхүүн болох түүхий эдийг нь авна.
Халуун болон дулаан бүсд ургамлыг цэцэрлэгт тарьж болно гэхдээ хүйтэн болмогц хүлэмжинд эсвэл гэрт байлгах шаардлагатай. Цайны ургамалд халуун зун болон хангалттай ус хамгийн тохиромжтой нөхцөл болдог – энэ нь өөрийн үүсэл гарлын улсуудад цэцэглэдэг нөхцөл нь юм.
Та халуун оронд амьдардаггүй бол таны цэцэрлэг эсвэл тагтан дээрээ тарьсан цай халуун оронд ургадаг нормоо хангаж чадахгүй байж магад, гэсэн ч таны арчилсан ургамал үзэсгэлэнтэй том цэцэг ургуулбал та үгээр хэлэхийн аргагүй урамших болно.
Хэрвээ та өвөлдөө хүйтэрдэг газар амьдардаг бол та цайны ургамлаа цонхны тавцангаас хол газар тавиарай. Учир нь цайны ургамал нь мөнх ногоон бөгөөд өвөлдөө хангалттай нарны гэрэл авч чадахгүй бол гандаж навцаа гээдэг. Гэсэн ч хавар болмогц ургамал түргэн өсөж та өөрийн цайгаа түүж авах боломжтой болно!
««« Өмнөх нийтлэл: Хүйтэнд тэсвэртэй Rhapidophyllum hystrix (шилмүүст далдуу) далдуу мод Дараагийн нийтлэл: Welwitschia mirabilis - амьд чулуужсан зүйлийг тарих »»»
Лхагва 27.4.2011 09:48 | Хэвлэх | Этгээд ургамал
КПР-ын тухай
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс