Цэцэгний булцуу болон үрэнцэрээр тарих
Шуудангаар танд ирсэн цэцэгний булцуу болон үрэнцэрээ уутнаас нь гаргаж ойролцоогоор 2–3 өдрийн турш сүүдэрт байлга. Хоёрдугаар боломж нь тэднийг шууд тарих явдал ба нарны шууд гэрлээс зайлсхийхийн тулд сүүдэрт хэдэн өдөр байлгах юм.
Үрэнцэрээр тарих
Үрэнцэрээ тарих жижиг нүх гарга. Үрэнцэрээ савнаас нь (тустай савлагдсан үр бол уутнаас нь гаргана)гаргаж, нүхэнд хийхээсээ өмнө үндсийг гарган доош эргүүлж тарааж тавина.
Нүхэнд бага зэрэг ус хийнэ тэгээд ус хөрсөнд шингэсний дараа, дахин байга зэрэг ус хийнэ. Бусад бүх ургамалд яг адилхан аргаар хийнэ. Бусад бүх ургамлаа адил хийснийхээ дараа, дахин услана.
Тариалалтын эхний хэдэн өдөр, та зөвхөн шаардлагатай үед услаж нарны гэрлээс хол байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Ургамалын үр 1–3 долоо хоногийн дотор үндэслэдэг ба үүний дараа та бусад цэцэрлэгийн ургамалтайгаа адил арчилахад л боллоо.
Цэцгийн булцуу болон үрэнцэрээр тарих
Эхлээд ургамлынхаа булцуу болон болцууг тарих хөрсөө ухна(цаашид бид үлдсэн хэсэгт булцуу гэж ярих болно). Яг тарихынхаа өмнө булцууг цаасан уутнаас нь гаргана. Тохиромжтой гүнтэй нүх ухна (хүснэгт харах) тэгээд булцуугаа оройг нь дээшээ харуулж байхаар нүхэнд хийнэ. Хэрвээ та оройг нь доош нь харуулж хийх юм бол зарим булцуу амьдарч чаддаггүй – ургамлаа зөв арчилах хэрэгтэй!
Хэрвээ та зуны голд алтанзул тарих (магадгүй та тэднийг нөөцөлж чадахгүй сэвлэ амралтаар явах гэж байгаа бол) гэж байгаа бол та тэднийг услах хэрэггүй. Булцуу үлдэж намрын сүүлийн бороо орсны дараа ургаж эхэлдэг.
Жижиг булцууг ургуулахад арай хэцүү байдаг, тэднийг бага гүнд суулгах хэрэгтэй. Хэр гүнд тарихаа мэдэхийн тулд та булцууны орой болон газрын гадаргын зайг тооцох нь чухал!
Бид булцууны орой (гадаргуун дээрх) шарлаж гандвал(энэ нь Gladiolus аас бусад бүх цэцгийн булцуунд мөрдөгддөг дүрэм юм) булцууг хөрснөөс гаргах хэрэгтэй – энэ нь Европын 5 сарын эхээр их тохиолддог(халуун ба хуурай цаг уурын нөхцөлд). Ихэнх төрөл зүйл нь газраас авсны дараа намар болтол нөөцлөгдөж (хуурай үедээ) болдог(ихэвчлэн сонгино, сармис, гүргэм цэцэг болон алтанзул).
Үдсэн төрлүүд жишээ нь сараана, усан үзмийн hyacinth (Muscari), Ornithogalum, болон соломоны хав (Polygonatum) зэрэг нь ийм аргаар нөөцлөгддөггүй, тэд амьдарч чаддаггүй. Нөөцлөгдөж болдоггүй төрлүүдийг (хуурай газар) цэцэрлэгийнхээ хаа нэгтээ (тэд нэг долло хоног амьдарч чадна, гэвч тэднийг үүнээс их хугацаагаар гадаа байлгах нь тохиромжтой биш).
Зүйл | тариалах хугацаа | тарих гүн см ээр |
2см хүртэлх булцуутай жижиг төрөл жишээ нь Allium carinatum, flavum, molly, oleraceum, scorodoprasum | 7.-10. | 5–8 |
10см хүртэлх булцуутай том төрөл жишээ нь Allium giganteum, karataviense, nigrum | 7.-10. | 10–15 |
Colchicum – намар цэцэглэдэг зүйл | 8. | 15 |
Crocus – хавар цэцэглэдэг зүйл (Crocus chrysanthus, Crocus vernus) | 10. | 9 |
Crocus – намар цэцэглэдэг зүйл (Crocus sativius) | (7.-)8. | 9 |
Gladiolus (цэцэрлэгийн эрлийз) | 4.-5. | 10 (5аас жижиг) |
Gladiolus (Өмнөд Африкийн зэрлэг зүйл) | 9. | 5–8 |
Lilium candidum – цагаан сараана эсвэл Мадонна сараана | 8. | 3 |
Lilium – цэцэрлэгийн эрлийз | 9.(-10.) | 5–15 төрлөөсөө хамаарна |
Muscari – усан үзмийн | 7.-10. | 8–10 |
Narcissus – narcis | 8. | 10 |
Ornithogalum umbellatum – Star-of-Bethlehem, Өвсний Сараана | 7.-10. | 10 |
Polygonatum – salomons seal | 8.10., 2.-3. | 10 |
Жижиг булцуутай алтанзул жишээ нь Tulipa chrysantha, tarda, saxatillis, turkestanica, urumiensis | 10. | 10 |
Том булцуутай алтанзул – Tulipa greigii, Tulipa fosteriana, Tulipa kaufmanniana болон цэцэрлэгийн эрлийз | 10. | 12–14 |
Хэмжээсээр сараана цэцгийг ургуулах
Сараана цэцгийн тархацийн хэмжээ
Сараана цэцэгийг дэлгэрүүлэх хамгийн энгийн арга нь хэмжээсийг нь ашиглах явдал юм (булцууны давхарга).
Хэмжээнүүдээ 1–2 см ийн гүнтэй (= хэмжээсийг бүтээх хөрсний гүн) болон өдрийн ойролцоогоор 25–30 ºC хэмд мөн шөнийн 22 ºC хэмд (шөнийн хэм арай бага байж болно, өдрийн хэм л хамгийн чухал нь юм) жишээ нь гэрийн тань аяганы шүгээ, хүлэмж эсвэл цонхны тавцан. Хөрсийг хуурай байлга. Ингэсэн нөхцөлд шинэ булцуу доорх хэмжээсээрээ хурдан хөгжиж ургадаг. 1–3 сарын дотор, 1 см орчимтой 2–3 булцуу эдгээр хэмжээсний аль нэгэн шиг болно! Хэрвээ та 7 сарын сүүлээр хэмжээсээ хальсалж тарьсан бол, 9 сард булцуугаа газраас гаргаад цэцэрлэгтээ 2 см гүнд тарьж болно. Шинэ булцуу бүрээ тусад нь тарь, булцуу бүрийн хооронд 4 см зай үлдээ – 4–6 жилийн дараа та маш сайхан цэцгэн цомирлогтой болох болно!
Цэцгийн булцууны үрийг тарих
Зарим цэцгийн булцуунууд үрээр маш хурдан амжилттай ургадаг. Европд 3–4 сарын хооронд 0,5–1 см гүнд үрээ тарих нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Эхний жилээ тэднийг битгий тариарай, уугуул нутагт нь үлдээсэн нь дээр. Зарим төрлүүд нь дараа улиралдаа цэцэглэдэг. Гэвч ихэнх нь суулгасны дараа 2–5 жилийн дараа цэцэглэж эхэлдэг. Жижиг төрлүүд нь том булцуутай том төрлүүдээсээ эрт цэцгэлдэг.
««« Өмнөх нийтлэл: NOVODOR FC нь төмсний цохны эсрэг тэмцэж байна Дараагийн нийтлэл: Хясаан мөөг (Pleurotus ostreatus) ургуулах »»»
Даваа 23.5.2011 19:59 | Хэвлэх | Ургамал ургуулах зааварчилгаа
КПР-ын тухай
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс