Ботаникс – Ургамлын талаарх сэтгүүл

Монгол хувилбар

Энэтхэг лянхуа (Nelumbo nucifera)

picture

Энэтхэг лянхуа цэцэг

Энэтхэг лянхуа (Nelumbo nucifera) нь усны гадаргуун дээр хөвдөг вандуйн ногоон өнгийн навчнуудтай усны гоёмсог цэцэг юм. Усан дээр хэдэн см өргөн ургасан ишнээс ягаан өнгийн цэцэг гардаг.

Энэтхэг лянхуа цэцэг ариун дагшны бэлгэдэл бөгөөд шашны баяр ёслолын үеэр буддын шашинтнууд хэрэглэдэг. Ургамлын бүх хэсгийг хүн ашиглаж болдог; гэхдээ ихэвчлэн үр болон үндсийг Зүүн Өмнөд Азийн уламжлалт хүнсэнд хэрэглэдэг байна. Энэтхэг лянхуаг усны анхилуун сараана цэцгийн нэгэн адил тарьж болно. Энэ ургамлыг ургуулах тийм ч төвөгтэй биш; хэрхэн гэдгээ мэдэж байгаа нөхцөлд!

Энэтхэг лянхуаг үрээр ургуулахдаа үрний хатуу гадаргууг элсэн цаасаар зөөлөн үрэх хэрэгтэй. Энэ нь усанд үржих боломжийг олгосноор ургамал ургадаг. Үрний гадаргуу хатуу хэвээрээ байсан ч үр амьдрах чадвартай байдаг. Гэхдээ ингэж усанд тавьбал үр соёолохдоо хэдэн жилийг авч болзошгүй.

picture

Энэтхэг лянхуаны үрийг нахиалах

Та хатуу үрнийхээ гадаргууг хангалттай үрсэн гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Усанд тавьмагц л ургаж байгаа хэмжээгээр нь мэдэж болно. Хэрвээ үр 24 цагийн дотор 2 дахин том болбол дахин үрэх шаардлагагүй гэсэн үг юм. Тэгэхгүй бол үрнийхээ гадаргууг дахин үрээд буцааж усанд тавин 24 цаг байлгаад хэмжээг нь шалгана уу. Энэ үйл ажиллагаа үр хоёр дахин томортол үргэлжилнэ.

Үрэнд зөвхөн ус л хэрэгтэй…

Үрний үрэх ажиллагаа амжилттай болсон тохиолдолд үрээ усаар дүүргэсэн саванд суулгана. Соёололтын эхний шатны тохиромжтой хэм нь 27°C болон 28°C юм (гэсэн ч үр ердөө 20°C хэмд 2 дахин томорч чаддаг). Ийм хэмд үр түргэн соёолж долоо хоногийн дотор нахиа нь гарч ирдэг. Баримт зургийг харна уу 

Анхны навч ургамагц, нахиалсан үрээ шаварлаг эсвэл усархаг хайрганы аль нэгийг дэвссэн саванд (аквариум, цөөрөм) суулга. Саван дахь усны түвшин тунадасны түвшнөөс дор хаяж 30 см дээш байх ёстой. Хэрвээ усархаг хайргыг ашиглаж байгаа бол, Энэтхэг лянхуа загсаар дүүрэн аквариумд хурдан ургана.

Ургамал том болж нас биед хүрвэл илүү зай шаардлагатай болно. Та өвөлдөө цөөрөмд, цэцрлэгт, хүлэмжинд гээд хүйтнээс хол газар хаана ч тарьж болно. Энэтхэг лянхуа тарих тохиромжтой хэм нь 20°C ээс 35°C хэм байдаг.

Бидний улирлийн нөхцөл байдалд бага хэмтэй байх нь элбэг ч ургамал ямар ч асуудалгүй амьдарч чаддаг. Та зундаа энэтхэг лянхуаг гадаа цөөрөмдөө шилжүүлж болно гэхдээ өвөл заавал дотор байлгаарай. Хамгийн муугаар бодоход, энэ чийглэг эсээрээ усны анхилуун сараана цэцэг шиг өвөлжиж чаддаг.

Энэтхэг лянхуаг ургуулах тохиромжтой арга нь 60 аас 80 л ус агуулсан бетонон гуурс юм – энэ нь ойролцоогоор 10 евроны үнэтэй. Доорх аргыг хэрэглэ : соёолсон үрээ цэцгийн вааранд шаварлаг хөрсөнд эсвэл усархаг хайрганд хийж дараа нь цэцгийн ваараа бетонон гуурсдаа байрлуул. Ургамлаа сайн ургуулахын тулд бетонон гуурсаа тултал нь усаар дүүргэх хэрэгтэй.

Бетонон гуурсны давуу тал нь таны өвлийн цэцэрлэгт эсвэл гэрт тань хялбар байрлах боломжтой. Сүүлийн зөвөлгөө гэвэл гуурсаа цонхны ойролцоо(магадгүй тагтан дээрээ) тавих нь энэтхэг лянхуад нарны гэрэл болон дулааныг өгдөг. Зун цагт гуурсаа тагтныхаа эсвэл цэцэрлэгийнхээ зүүн талд байрлуулж болно. Таны харж байгаачлан энэтхэг лянхуа хурдан ургадаг – орон сууцанд хүртэл шүү!

««« Өмнөх нийтлэл: Каси нарс (Pinus kesiya) Дараагийн нийтлэл: Буурцагны урт хошуут цохноос хэрхэн салах вэ? »»»

Пүрэв 21.4.2011 14:39 | Хэвлэх | Усны ургамал

КПР-ын тухай

КПР - Цэцэрлэгчдийн Клуб Словак
КПР-ын Цэцэрлэгчдийн кпуб нь дэлхий нийтийн цэцэрлэгчдийн байгууллага юм. Дэлгэрэнгүй унших...
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс