Шинэ зүлэг тарих
Европд шинэ зүлэг тарих эсвэл зүлгэн дээрээ өвс нэмж ургуулах хамгийн тохиромжтой үе нь 5–6 сар. Хэрвээ хавар маш бага хэмжээний хур тунадас унасан бол магадгүй 7 сар хамгийн тохиромжтой байж болох юм.
Шинэ зүлэг тарих
Зүлгэ ургуулахыг хүсэж байгаа газар тань ойролцоогоор 10–15 см гүнтэй байх хэрэгтэй. Та одоо малтуураар хөрсөө ангилж болно.
Танд хоёр хувилбар байна:
a) Өвсний үр суулгах
Эхлээд та суулгахыг хүсэж байгаа газрынхаа талбайг хэмжиж үзэх хэрэгтэй. Тэгээд хэдэн үр хэрэгтэйгээ тооцож үз. 1м2 бүрт 25 гр үр хэрэгтэй гэдгийг санаарай. Нэмж хэлэхэд, танд 10 м2 бүрд илүү 25 гр хэрэгтэй болно. Мөн үр худалдаж авахдаа шинэ гэдгийг нь шалгаарай учир нь өвсний үр үржих хүчин чадлаа хурдан алддаг. (хоёр настай үрний үржих хүчин чадал 50% аас бага байдаг). Мөн үр дэргүүрт хэрхэн нөөцлөгдсөн гэдгийг анхаараарай, (хэрвээ үр нойтон, эсвэл зарим үрнүүд нь аль хэдийн соёолсон байвал авахгүй байсан нь дээр – ингэснээр та дараа нь сэтгэл санаагаар унахгүй). Өвсний үрний үнэ 3 € /килограмм аас хэлбэлзэнэ (төрлөөсөө шалтгаалан).
Ямар зориулалтаар зүлэг тарих гэж байгаагаас хамаарч үрээ сонгоно уу (үүн дээр алхах уу, гүйх үү, дасгал хйихэд ашиглах уу, амьтадад ашиглах уу). Зарим худалдагчид үрний маш өргөн сонголтоос танд туслах мэдээллийн сурталчилгааны хуудастай байдаг. Найдвартай дэлгүүрүүд хэрэглэгчдийн хүсэлтээр сурталчилгааны хуудастай байдаг. Ашиглах мэдээлэлгүй үр хэзээ ч бүү худалдаж аваарай.
Үрээ худалдаж авсныхаа дараа хүйтэн, хуурай газар хадгалах хэрэгтэй. Бид танд үрийг 1 жилээс илүү хугацаанд хадгалах хэрэггүй гэж зөвлөж байна учир нь үржих чадвараа хурдан алддаг. 5 эсвэл 6 сард суулга. Суулгахаасс өмнө , тармуур ашигла мөн газар 1 см гүнтэй нүх гарга. Үр 14 хоногийн дотор нахиална. өвс ойролцоогоор 10 см өндөртэй болмогц, анхны удаагаа хадах ёстой. Хэрвээ та одоо зүлгэн дундаа хоосон нүх харвал одоо өөр үүр суулгаж болно. Хэрвээ та гоёмсог зузаан өвсөн хивстэй болохыг хүсвэл 9 сар хүртэл 2 долоо хоног болгонд хадах хэрэгтэй.
б) Зүлгэндээ өвсний хавтанцар ашигла Энэ нь хурдан боловч илүү их үнэтэй арга юм. Энэ нь давуу талтай учир нь ихэнх компаниуд өвсний хавтанцарыг байршилтай нь хамт нэг үнээр зардаг. Энэ өвсний хавтанцар, ажилтайгаа 5 €/м2 хооронд хэлбэлздэг (төрлөөсөө хамааран)
2. Хуучин өвсийг байлгах
Зүлгээ хавар болгон хатсан навч, өвснөөс нь тармуурдан цэвэрлэ (цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч Европд 3–5 сарын хооронд). Хэрвээ шаардлагатай бол нэмж үр суулга. Зүлэг өвлийн хүйтнээс болоод “муудсан” байх магадлалтай тул хавартаа эргүүлэх хэрэгтэй.
Таны хуучин зүлэг хөрсөнд сайн агаарыг хуримтлуулдаг. Иймээс та өөртөө амархан зэвсэг хийж болно. 2–3 см өргөн модны банз авч, 10 см урттай цоол ингэснээр нөгөө талаасаа үзүүр нь гарч ирнэ. 2–3 см нүхэлсэн хэсгээ анхааралдаа ав. Тэгээд модоо ургамал дээрээ тавь (ингэснээр таны хүссэн урттай ургах болно).
Одоо банзаа аваад зүлгэн дээрээ тавь (хадсаныхаа дараа) тэгээд банзан дээрээ хүчтэй гишгэж өгнө. Буцааж аваад энэ үйлдлийг бүх зүлгэн дээрээ давтан хийнэ. Та мөн тармуур ашиглаж болно. Хэрвээ та зүлгээ усламаар байвал, зүлгээ агааржуулсны дараа хийж болно. Ус одоо үндэсрүү сайн орох болно.
««« Өмнөх нийтлэл: Кивано – метал төмөрлөг агуулса кукумис Дараагийн нийтлэл: Хэрхэн зүлгээ зөв хадах вэ? »»»
КПР-ын тухай
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс