Тамхины мод Nicotiana glauca – ирээдүйн тагтны ургамал!
Тамхины мод (Nicotiana glauca)
Хүний шинэ соргог сонин зүйлийг мэдэх гэсэн хүсэл нь хязгааргүй билээ. Тиймээс, цэцэрлэгчид ч мөн адил цэцэрлэгтээ шинэ зүйл тарьж үзэх гэсэн мөрөөдөлтэй – өөр хэнд ч байхгүй тийм зүйл. Тиймээс ургамлын зах зээл жил бүр шинэ зүйл өгдөг – гэсэн ч цэцэрлэгчид өөрсдийн хүслээ хангах өвөрмөц зүйлийг хайсаар байна. Шинэ зүйлийг үүсгэх зар сурталчилгаа тамхины модны ургамлыг удахгүй бүх цэцэрлэгчдэд түгээхнээ!
Тамхины мод (Nicotiana glauca)
Сүүлийн арван жилүүдэд ургамлын ертөнцөд хийгдсэн хамгийн шинэчлэлтэй зүйлүүд нь шөнийнсүүдэр (Solanaceae) аймгаас орж ирсэн. Эдгээрээс хамгийн их танигдсан нь petunia, surfinia, болон сая хонх (Calibrachoa) юм. Тэдний амжилтын нууц нь хурдан ургадагт оршино, эрт цэцэглэдэг (үрнээс ургаж байгаа нөхцөлд 3 сарын дотор, зүслэгээр ургуулж байгаа нөхцөлд шууд л цэцэглэдэг) ба тусгай ургах нөхцөл шаарддагагүй. Тэд нарлаг газар сайн ургадаг ч харанхуй хүйтэн газар ч мөн ургадаг.
Хэдий тийм боловч шөнийнсүүдрийн аймгийнхан тийм ч алдартай байгаагүй. Жишээ нь төмс болон улаан лоолийг авч үзвэл тэд нэгэн цагт зөвхөн гоё харагдах гэж ургадаг байсан байна! Эдгээрийг хүнсэнд хэрэглэж болно гэсэн мэдээг авангуутаа хүмүүс эхэндээ их сэжиглэдэг байв. Одоо эдгээрийг дэлхий даяар иддэг ба зарим уламжлалт хоолонд хүртэл эдгээр ургамлын орон зай байдаг!
Энэ нийтлэлд бид танд Тамхины модыг (Nicotiana glauca) танилцуулах гэж байна – Өмнөд Америкаас гаралтай тагтны өвөрмөц ургамал. Энэ нь хурдан ургадаг бут эсвэл мод. Энэ суулгаснаас хойш ердөө 2 сарын дараа цэцэглэдэг, сарын дотор насанд хүрсэн модны мөчрүүд 50–70 см ургадаг.
Жишээ нь энэний латин нэр нь (glauca = саарал), ургамал бүхэлдээ мөнглөг саарал өнгөтэй. Тиймээс, өөрийн мөнглөг саарал өнгөө алдаж оронд нь муухай бүдэг ногоон өнгөтэй болтол нь хүрч болохгүй. Навчнууд нь мөнглөг саарал, бөөрөнхий хэлбэртэй ба төгсгөл хэсэгтэй үзүүртэй. Мөчрүүдийн төгсгөл нь жижиг мөчрүүд 20–40 цэцэг шиг хэлбэртэй шар юүлүүртэй. Цэцгүүд 3–3,5 см урт ба 0,5 см өргөн. Цэцэглэлтийн эхэн үед тэд ногоон төгсгөлтэй, бүдэг шар өнгөтэй байна. Цэцэглэснийхээ дараа харин гүн шар өнгөтэй болдог. Энэ ургамлын давуу тал нь цэцэглэснийхээ дараа хүртэл цэцгийг нь чимэглэлд ашиглаж болдог. Эсрэгээрээ жишээ нь petunia ийн хувьд, цэцгүүд нь хэлбэрээ хадгалж ишэндээ удаан хугацаагаар тогтдог.
Энэ зүйлийг ургуулах амархан. Та тамхины модыг (Nicotiana glauca) гэртээ эсвэл зундаа гадаа байлгаж болно. Та тэднийг үрээр нь үржүүлж болно, тэд маш хурдан ургадаг. Ургамал 2 сарын дотор цэцэглэж эхэлдэг (тиймээс та 5 сард тагтаа цэцэгтэй байлгахыг хүсвэл 3 сард суулгаарай).
Хэрвээ та хүйтэн болдог газар амьдардаг бол, тамхины модыг хүйтнээс хол байлгах хэрэгтэй. Харин Pelargonium ийн хувьд, та өвөлдөө хүйтэн (хүйтэвтэр) газар байлгаж болно. Өвлийн сүүл үеээр, та мөчрийн нь талыг тайрч хангалттай ус өгөх хэрэгтэй. Тамхины ургамал сарын дотор цэцэглэдэг. Энэ ургамал хурдан мод болдог бөгөөд та гэртээ байлгаж болно. Гэхдээ та зүслэгээр ургуулсаны хэрэггүй, учир нь үндэслэх нь хэцүү (гэхдээ та үрээр ургуулбал ямар ч асуудалгүй).
Тамхины ургамал тэжээллэг бодисыг шаарддагагүй. Илүү их цэцэглүүлэхийн тулд та ургамлаа илүү фоспороор тагтны ургамалын стандартаар бордож болно.
««« Өмнөх нийтлэл: Хэрхэн зүлгээ зөв хадах вэ? Дараагийн нийтлэл: Хадсан өвсийг яах вэ? »»»
Ням 24.4.2011 16:15 | Хэвлэх | Этгээд ургамал
КПР-ын тухай
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс