Marsilea quadrifolia
Дөрвөн навчит хошоонгор – (Marsilea quadrifolia) ын навчнууд нь ердийн хошоонгор шиг харагддаг усны тагнай өвс юм. Та усны тагнай өвс болон хошоонгор хоёрын хооронд ямар ч авцалдаа алга гэж бодож байна уу? Эсрэгээрээ – энэ хоёр хоёулаа дэлхийн цэцэрлэгийн үл танигдах маш гоёмсог ховор ургамлын шинж чанарыг агуулсан байдаг.
Дөрвөн навчит хошоонгор нь гутлын үдээсийг санагдуулам урт үндэстэй. Усан дээр хөвж ургадаг навчнууд нь үндэснээс ургадаг. Эдгээр навчнууд нь 4 хуваагдаж, дөрвөн-навчит хошоонгортой төстэй болдог. Намар үндсийг нь уснаас гаргахад, жижигхэн зүйлүүд харагдана (энэ нь жижиг шош шиг харагдана).үрэнцэр нь гарч ирсэний дараа спороор үрждэг – энд тагнай өвснөөс ургадаг гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Дөрвөн навчит хошоонгор Өмнөд Америкаас бусад тэжээллэг бодисоор дүүрэн ихэнх усанд ургадаг.
Америкт, энэ ургамал нь хуурамч ургамалд тооцогддог. Словакт, энэ ургамал нь Латорика голын сангийн 7н газар ургадаг. Өмнө нь энэ ургамал Бодрог, Лаборек болон Ух голын бүс нутгаар ургадаг байжээ.
Халуун бүс нутгаар зарим төрөл зүйлүүд нь байдаг, зарим нь аквариумд ургадаг.
Дөрвөн навчит хошоонгор – (Marsilea quadrifolia) ыг тарихын тухайд, энэ ургамал их зүйл шаарддаггүй бөгөөд зөвхөн ёроолдоо бага зэрэг хөрстэй усаар дүүргэсэн сав байхад л хангалттай. Та энэ ургамлын 20×20×20 см саванд ясар ч асуудалгүй ургуулж болно, гэхдээ хэмжээ нь 60–80 түүнээс дээш литр ордог саванд тарих нь хамгийн тохиромжтой. Мөн та энэ ургамлыг жилийн турш гадаа байлгаж болно(хүйтэнд тэсвэртэй учраас). Энэ ургамал нь их зүйл шаарддаг ургамал биш бөгөөд амархан ургадаг учраас хэн ч ургуулж чадна.
Дөрвөн навчит хошоонгор нь цэцэрлэгийн цөөрөмд хамгийн сайн ургадаг. Зүгээр л цэцэрлэгээсээ жоохон хөрс авч цөөрмийнхөө ёроолд байрлуул – тэгээд үндсийг нь хөрсөнд суулга. Үүний дараа маш бага арчилгаа шаардагдана, Дөрвөн навчит хошоонгор өөрөө өөрийгөө арчилдаг. Дөрвөн навчит хошоонгор усны түвшин болон усны шинж чанарт ямар ч асуудалгүй амархан зохицдог. Та ямар ч гүнд тарьж болно (5–100 см) – ургамлын иш нь усны гадаргуу дээр гарч иртлээ усны гүнд зохицдог. Та ургамлыг тараахдаа үндсийг нь салгаж болно. Жижиг үндэс (ойролцоогоор 10 см) нь усан дээр Дөрвөн навчит хошоонгороор хивс үүсгэхэд хангалттай.
Printed from neznama adresa