Индонезийн манго

picture

Анхилуун манго (Mangifera odorata)

Индонезийн Борнео аралд 34 зүйлийн (Mangifera) манго арал дээр байгалиараа байдаг. Ихэнх эдгээр зүйлүүд ойг устган сүйтгэх ажиллагаанаас болоод устаж үгүй болох аюул нүүрэлсэн. Зарим зүлйин манго, ж.н. Калимантан манго нь аль хэдийн дэлхийд устаж үгүй болсон.

Борнео арлын зарим хэтийн манго модууд тухайлбал Mangifera griffithi (танигдсан нутгийн хэлээр : asem raba, мөн romian), Mangifera pajang (asem payang), Mangifera quadrifida (asem kipang) болон Mangifera torquenda (asem putaran).

Анхилуун манго (Mangifera odorata) нь Зүүн Өмнөд Азид ургадаг түгээмэл мангоны зүйл юм. Энэ нь хамгийн түгээмэл ургадаг манго (Mangifera indica) болон Морин Манго (Mangifera foetida) хоёрын эрлийз юм.Нутгийн хэлээр : kuweni, kuwini (Индонез хэлээр); kweni, asam membacang, macang, lekup (Малай хэлээр); kuwini, ambacang, embacang, lakuik (Минангкабу хэлээр); kuweni, kebembem (Бетав хэлээр); kaweni, kawini, bembem (Сунданиз хэлээр); kaweni, kuweni, kweni (Жава хэлээр); kabeni, beni, bine, pao kabine (Мадурис хэлээр), kweni, weni (Бали хэлээр); mangga kuini (Хойд Сулавэз хэлээр); мөн kuini, guin, koini, kowini, koine, guawe stinki, sitingki, hitingki (Малуку арлын хэлээр).

Printed from neznama adresa