Калимантан манго (Mangifera casturi) эсвэл нутгийн хэлээр Кацури гэж танигдсан зүйл нь 10–30 м өндөр халуун орны жимсний мод ба зөвхөн Өмнөд Борнео (Индонез)гийн Банжармасиний бүс нутгийг хамран ургадаг. Хууль бус мод бэлтгэлтээс болж одоо мөхөж байгаа боловч, энэ бүс нутагтаа амтлаг жимснийхээ ачаар тариалагдаж байна.
Калимантан мангоны (Mangifera casturi) хэмжээ нь бусад зүйлийн мангонуудтай харицуулахад харьцангуй жижигхэн. Нэг ширхэг бүрийн жин нь ойролцоогоор 50 – 84 грамм. Гүйцэд боловсроогүй байхдаа ногоон өнгөтэй байдаг – боловсорсон нь бор эсвэл үзмэн ягаан-хар болон гялтгар гадаргуутай, үзмэн ягаан гадаргуутай. Өнгө нь кацури мангог таних бас нэгэн шинж болж өгдөг. Кацури мангоны 3 зүйл байдгаас – Kasturi, Mangga Cuban болон Pelipisan юм. Кацури манго нь анхилуун үнэрээрээ хамгийн алдартай. Mangga Cuban болон Pelipisan нь тус тусдаа зүйлтэй. Pelipisan яг Кацури шиг сайхан үнэртэй байж болдог ба үүгээрээ Кацуригийн эрлийз ч гэж үзэгддэг тал бий. Гэхдээ энэ талаар баттай болтол олон судалгаа хэрэгтэй билээ.
Энэ жимсний зөөлөн эд нь улбар шар өнгөтэй ба олон судалтай өвөрмөц үнэртэй юм. Хэрвээ бид Кацуриг манготой(Mangifera indica) харьцуулбал, Кацури нь чихэрлэг амт багатай боловч илүү хүчтэй амттай зөөлөн үнэртэй. Кацуригийн зөөлөн эд нь судал ихтэй.
Кацури нь Өмнөд Борнеод болон хөрш зэргэлдээх нутгийн хүмүүс дунд алдартай. Үнэр нь маш анхилуун сайхан болохоор дээр үеийн дуунд хүртэл ингэж гардаг : “Seharum kasturi, seindah pelangi, semuanya bermula.” гэсэн нь : “Яг л Кацури шиг анхилуун,солонго шиг үзэсгэлэнтэй. Энэ хайр аялалаа эхлүүллээ.”
Хууль бус мод бэлтгэлтээс болж энэ модны зэрлэг байдал мөхөж байна. Хөгшин Калимантан мод модны чанараасаа болоод мод бэлтгэлд орж устаж үгүй болох аюулд унаад байгаа. Моднууд ихэвчлэн маш бага хэмжээг хамарч цэцэрлэгийн арын талбайд эсвэл жижиг фермүүдэд тариалагддаг.
Бусад халуун орны хурдан ургадаг моднуудтай харьцуулбал Калимантан манго удаан ургадаг учраас Индонезд өргөн тариалагддаггүй. Калимантан мангоны тариалалт зөвхөн Банжар(Банжан дүүрэг нь Банжармасин дүүргээс өөр) дүүргийн Матараманы хэсгээр л олддог. Матараманы иргэд 1980 онд бага хэмжээгээр тарих гэж оролдсон ба эхний ургац хураалт нь 2005 онд байжээ. Хэдийгээр энэ жимс нь нутагтаа элбэг олдоцтой ч захиалгыг бүрэн хангаж чадахгүй хэвээрээ байна.
Калимантан мангоны модны хэрэглээ нь жимс мод хоёроор хязгаарлагдана. Хэдий хөгшин модны гол иш 1 метрт хүрч болдог ч, Банжар иргэд (Өмнөд Борнеод амьдардаг уугуул хүмүүс) модны удаан ургалтаас болж зөвхөн жимсийг нь хэрэглэх хандлагатай байдаг. Энэ шалтгаанаар, Банжар иргэд модны эх үүсвэртээ ижил эсвэл дээгүүр чанартай модыг сонгон авч хэрэглэдэг. Жимсийг авах тийм ч амар ажил биш, Кацури мод маш өндөр ургадаг бөгөөд авахын тулд маш дээш авирах хэрэгтэй болдог – доошоо унасан жимснүүд чанар муутай болдог.
Жимсийг түүхийгээр нь эсвэл Кацури чанамал хйиж идэж болно. Гэвч энэ нь худалдаанд байх нь ховор, фермэрүүд өөрсдөө хэрэглэдэг. Мангогоор хийж болдог өөр бүтээгдэхүүнүүд гэвэл нухаш, чанамал, шүүс эсвэл додол (нутгийн жигнэмэг). Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүдийг олоход хэцүү учир нь жимс дангаараа л эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд Бажар иргэд энэ жимсэндээ их дуртай. Мөн жимсний үнэ өндөр байдаг ч Банжар иргэд гайхалтай амтыг мэдэрснийхээ төлөө огт харамсдагагүй!
Printed from neznama adresa